Lyrks
Lyrks
Sign In
Cover Art

Surug Tailan Lyrics by Deadly Sin

2016

[Verse 1: Mop-G]
Бодит байдлыг нуусан энд тэндгүй дүүрсэн гоёл чимэглэл
Хямдхан худалдагдаж ялзарч сүйрсэн соёл иргэншил
Нэгэндээ баярын өдрөөр зовлонг бэлэглэх шиг
Амьдаар нь энэ нийгэм тэднийг шулан огтлон жижиглэх шиг
Нам нэрэн дор нуугдсан дээрмийн бүлэглэл
Утаанд тоостсон тархийг угаагчид индэрт хээв нэг шүлэглэнэ Хүний итгэлээр ундаалж цусаар будагдсан суварга
Ид шидийг бүтээнэ гэж зүтгэх байдаг л нэг хуварга
Тэднээр замаа заалгаж хэлснийг нь хийдэг өөрийн ухаан бодолгүй Тасралтгүй үргэлжлэх тэнэглэлийн цуваа зогсохгүй
Баян айлын хүүхдийн ааваасаа гуйсан албан тушаал
Өөртөө зориулсан хуулиа худал хуурмагаас ялгаж ядан уншаад л Гэтэл үхэлтэй үнэн гэгч нь газарт булагдсаар
Шударга ёсны тунхаг авлигачдын гарт нь урагдсаар
Цаг зогссон мэт өөрчлөлт үгүй хөгжил биш сүйрэл
Бурууг хэн хүлээх вэ төгсгөлгүй цөлжсөн эзгүйрэлд

[Chorus : Mop-G, Deadly Sin]
Боломж олдвол нэгнийхээ бүхнийг залилан ашиглана
Хамтарч нэгдэхгүй хөндлөнгөөс зүгээр найдан ажиглана
Тал тал тийшээ харайж мал шиг сүрэг майлан хашгирна
Голлох дутагдлыг бид шүүмжилж сөрөг тайланд хавсаргав

[Verse 2: Deadly Sin]
Юм болгонд өөрсдийгөө зөвтгөх ард түмэн бол гол буруутан
Цусаар ялгаварлах хэдий ч бүгд ганц үндэстэй хуулбарууд нь
Жалга довны үзлээр нэгнээс тасарна тэнгэр газар шиг
Хийрхсэн бахархал бусдад онгирох хэнхэг араншин
Улам л сорно татах өмхий балчиг арилах нь таамаг төдий
Бэлэнчлэх сэтгэлгээнд шигдсэн мухар сүсгийн намагт хөндий
Урагшлах ирээдүйн чигийг зурхайчдаар зүглүүлж
Уламжлал нэрийн дор үүнийг үр хойчдоо өвлүүлж
Бүгдийг нь алга хавсрахаас өөр хөдөлгөөнгүй болгосон
Даяарчлалын эринтэй ямар ч хөдөлмөргүй золгосон
Гарц шийдлийг хайлгүй зэмлэж муулдаг боломжийг
Бодит байдалтайгаа хэзээ ч эвлэрэх дургүй олон нийт
Асуудалд нухацтай хандах хэсэгхэн нөлөөг булшилдаг
Буруу зөвөө ч ялгаж чадахгүй сэтгэлийн хөөрлөөр туйлширдаг
Цэнхэр дэлгэцээр жирэлзэх жүжгээр өөрсдийг нь ховсдохыг үздэг
Хэцүү цаг үед бүгд боломжгүй сайхан зүйлийг сонсохыг хүсдэг
Ямар ч овжин этгээд энэхүү дорой байдлыг хөндөж чадна
Нийгэмд тэр эх орончийн дүрээр хамгийн өндөрт мандана
Сонголтыг чинь хямдхан арилжсан нийгмийн голлох дайсан
Мөнгийг нь атгаад зогсож байхдаа үр дагавраа бодох байсан
Та нар бол луйварчдын дээш авирах эхний гараа нь
Ичих ч үгүй дараа нь буруугүй юм шиг худлаа тэднийг хараана
Нийгмийн хүн амын ихэнхийг эзлэх энэ мэт өчнөөн хойлог
Зальжин шаазгайнуудад та нар овоо нь болж өгснөө ойлго
Аливаад ул суурьтай байж ухаалгаар сэтгэж хандахгүй
Бодит байдлаас хөндийрсөн үлгэрт нь итгэж ханадаггүй
Арчаагүй байдлынхаа хариуд хулхидуулсан гэдгээ мэдэр зутрах болгондоо
Ямар байна түүнийгээ л авах энэ бол шударга тохиролцоо
Луйварт хууртдаггүй сайн мууг ялгадаг
Сэтгэлгээ хүчтэй байвал эд нар ахин амилахгүй үхнэ
Өөрсдийгөө сэхээтэн гэж эндүүрдэг тэнгэрлэг тэнэгүүд
Дэндүү их байсан цагт бид нар сайхан амьдрахгүй мөхнө

[Chorus :Mop-G, Deadly Sin]
Боломж олдвол нэгнийхээ бүхнийг залилан ашиглана
Хамтарч нэгдэхгүй хөндлөнгөөс зүгээр найдан ажиглана
Тал тал тийшээ харайж мал шиг сүрэг майлан хашгирна
Голлох дутагдлыг бид шүүмжилж сөрөг тайланд хавсаргав
Credits

About “Surug Tailan” by Deadly Sin

Read the complete lyrics to "Surug Tailan" by Deadly Sin in 2016. On Lyrks you can follow along with the full text, explore the artist's discography, and discover related songs. The track is often categorized under Rap.

"Surug Tailan" is performed by Deadly Sin. in 2016 This page provides the full lyric text for fans who want to sing along, study the songwriting, or compare versions across releases. Lyrks organizes lyrics by artist and song slug so you can bookmark and share a stable URL. Music lyrics help listeners connect with emotion, narrative, and rhythm in a track. Whether you are learning English, researching a favorite chorus, or preparing for karaoke, having accurate line breaks and section labels (verse, chorus, bridge) makes the experience easier. We link to the official artist profile on Lyrks where available, including biography snippets, top songs, and chart placements when we have that data. If you enjoy "Surug Tailan", explore more songs by Deadly Sin using the links below. Chart and trending pages on Lyrks highlight what listeners are searching for this week. For copyright or correction requests, see our DMCA and contact pages.

View all songs and biography for Deadly Sin · Trending lyrics · Billboard Hot 100

Frequently asked questions

"Surug Tailan" is credited to Deadly Sin. Songwriting credits may include additional writers listed on the release; check the credits section on this page for linked collaborators.

Album information for "Surug Tailan" is not available in our database yet. You can still read the full lyrics on this page.

Visit the Deadly Sin artist page at /artist/deadly-sin for biography, popular tracks, and links to more lyric pages.


Lyrks
Lyrks

Your gateway to the world of music lyrics.

Product

Features


© 2026 Lyrks. All rights reserved.